Бэлэн захиалга 1-2 хоногт хүргэгдэнэ
НүүрБүтээгдэхүүнДэвтэрROUX vintageroux шаргал 120 хуудастай дэвтэр
roux шаргал 120 хуудастай дэвтэр
1/5
roux шаргал 120 хуудастай дэвтэр

0

60,000₮
Бүтээгдэхүүний төрлүүд
Тоо хэмжээ
Захиалгаар бэлтгэдэг

2-3 хоногт бэлэн болж хүргэгдэнэ!

Төлбөрийн боломжууд
Та энэхүү бүтээгдэхүүнийг дараах төлбөрийн хэлбэрээр худалдан авах боломжтой.
QPay
QPayБүх банкны аппаар QR код уншуулан төлөх
Transfer
Дансаар шилжүүлэхДэлгүүрийн дансанд шилжүүлэг хийж төлөх
StorePay
StorePay(Зөвхөн 100,000₮-с дээш)
Үнийн дүнг 4-6 хуваан төлөх боломжтой
Хүргэлтийн нөхцөл
Төлбөрийн нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Үнэ цэн бүхий хуучны эд зүйлийг санагдуулам энэхүү дэвтрийн ширхэг бүрийг гараар урласан ба гадна хавтсыг сайн чанарын үхрийн арьсаар, дотор хуудсыг дахин боловсруулж, хуучны мэт шаргал өнгөтэй болгосон, тэгш бус ирмэгтэй цаасаар хийсэн тул төрөл бүрийн тэмдэглэл, зургийн цомог, бэлгийн зориулалтаар ашиглах боломжтой.

Дэвтрийн гадаад үзэмжид хавтас чухал үүрэгтэй тул бид 1-р зэрэглэлийн (top-grain) 1.8-2 мм-ийн зузаантай, тослог үхрийн арьсыг сонгон авч, бүтээгдэхүүндээ ашигладаг. Тийм учраас химийн үнэр болон үйрэх, цоорох, өнгө алдах эрсдэл хамгийн бага түвшинд байдаг.

Цаасыг дэвтрийн ‘vintage’ хэв маягт нийцүүлэхийн тулд дахин боловсруулах аргаар хуучны мэт шаргал өнгөтэй болгосон. Энэ нь гадуур зарагддаг бэлэн бор цааснаас өнгө, бүтцийн хувьд өөр бөгөөд тэгш бус, арзгар ирмэг нь дэвтрийг илүү хуучны, бас амттай харагдуулна.

Тэмдэглэлийн дэвтэр дээр бичигдэх таны дурсамж, түүхийг ‘сайжруулсан арьсан оосор’ бат бөх хамгаалах болно. Энгийн арьсыг бодвол нягт бүтэцтэй тул амархан тасрахгүй, сунахгүй, бас хүрэх бүрд үйрэхгүй. Оосортоо сонголтоор зэс, хүрэл, мөнгөлөг өнгөтэй ‘түлхүүрэн’ болон ‘эрвээхэйтэй’ чимэглэл хийлгэж болно.

Та roux дэвтрийг чухал хэн нэгэнд бэлэглэхийг хүсвэл гоёмсог бэлгийн боодолтой нь захиалаарай! Мөн дэвтрийн эхний нүүрэнд мэндчилгээ, сэтгэлийн үгээ гараар бичүүлэх боломжтой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

Сэтгэгдэл хоосон байна

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.

Нэвтэрсэн хэрэглэгч үнэлгээ өгөх боломжтой

Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.

Нэвтрэх